Өвчтөн хүлээн авах журам

Батлав.  “Жаргалан” эмнэлгийн захирал …………………… /Д.Шаравдорж/

“Жаргалан” эмнэлгийн өвчтөн хүлээн авах журам

  1. Эмчлүүлэгчийг тухай бүр нь хүлээн авч эмчилнэ.
  2. Эмнэлэгт хэвтэхээр ирэхдээ хэвтэх бичиг, шинжилгээ, хүчин төгөлдөр эрүүл мэндийн  даатгалын дэвтэр, иргэний үнэмлэхтэйгээ ирнэ.
  3. Эмчлүүлэгч эмнэлэгт хэвтэхдээ оо сойз,  саван, улавч, нимгэн хувцас, аяга халбага, ариун цэврийн цаас, үнэртэн зэрэг зүйлийг бүрдүүлж ирнэ.
  4. Эмч өвчтөнийг тухай бүр нь хүлээн авч үзэж оношлон эмчилгээг зааж хэвтүүлнэ.
  5. Сувилагч хүлээн авч баримт бичгийг хөтлөн палатанд оруулж эмчийн заасан эмчилгээ, сувилгааг цаг алдалгүй  гүйцэтгэнэ.
  6. Үйлчлүүлэгч эмнэлгийн дүрэм журмыг баримтлан зөв боловсон үйлчлүүлнэ.

Дотор, Мэс заслын эмчилгээ, тусламж үйлчилгээ