Эмнэлгийн танилцуулга

Жаргалан эмнэлэг нь 2002 оны 1-р сарын 1-нд Хөвсгөл Аймгийн Засаг даргын 61-р захирамжаар байгуулагдсан цагаас хойш иргэдэд дотор, мэс заслын эмчилгээ тусламж үйлчилгээг тасралтгүй үзүүлж ирсэн.

Тус эмнэлэгт Монгол Улсын Хүний Гавъяат эмч Мэс Заслын эмч Д.Шаравдорж, Клиникийн профессор, Эрүүлийг хамгаалахын тэргүүн ажилтан их эмч С.Нагааранз, 6 сувилагч, аж ахуй эрхэлсэн менежер, нярав, нягтлан, асрагч, тогооч, галч зэрэг нийт 10 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.

Тус эмнэлэг нь 2007 онд нэг дор 30 хүн хүлээн авч хэвтүүлэн эмчлэх хүчин чадал бүхий 2 давхар эмнэлгийн барилгыг барьж ашиглалтанд оруулсан бөгөөд тус төвийн 1 давхарт эмэгтэйчүүдийн, физик эмчилгээний, чих хамар хоолойн, дотрын, мэдрэлийн, хүүхдийн, шүдний эмнэлгүүд, эхо оношлогоо болон лаборатори зэрэг 10-аад хувийн эмнэлгүүд байрлаж аймгийн болон зэргэлдээх аймгийн иргэдэд эмнэлгийн цогц тусламж үйлчилгээг нэр хүнтэйгээр үзүүлж ирсэн.

Тус эмнэлэг жилд дунджаар 2000-2500 хүнд амбулаторийн үзлэг оношлогоо хийн, 500-600 хүнийг хэвтүүлэн эмчилгээ үйлчилгээ үзүүлдэг. Үүний 200-300 орчим нь мэс заслын тусламж үйлчилгээ, үлдсэн үйлчлүүлэгчид нь дотрын эмнэлгийн тусламж үйлчилгээ авдаг юм.

Эмнэлгийн туслах аж ахуйг хөгжүүлэх зорилгоор 2010 оноос эхлэн 3 га-д 2500 чацарганы модыг дотоод хүч бололцоог дайчлан тарьж ургуулж байна.

Дотор, Мэс заслын эмчилгээ, тусламж үйлчилгээ